Төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурч байгаа эсэхийг шалгаж байна

Төрийн албаны ёс зүй, хариуцлагыг чангатгах үүднээс төрийн байгууллагуудад шалгалт хийх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Шийдвэрийг 13 яам, 12 агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлсэн бол шалгалтыг улс орон даяар үргэлжлүүлээд байна.

Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн  барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтыг нарийвчлан шалгаж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурч байгаа эсэхийг шалгаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …