УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал  өнөөдөр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон. Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулаад байсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга  өнгөрсөн зургадугаар сард гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. Улмаар Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …