УБТЗ-ын дарга нар осолд орж нас барсан гэсэн худал мэдээллийг тараажээ


“УБТЗ” ХНН-ийн газрын дарга нар Замын Үүдэд ажлаар явж байгаад осолд орж нас барсан” гэсэн мэдээлэл сошиал орчинд түгсэн нь худал ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Худал ташаа мэдээллийг УБТЗ-ын удирдлагын нэр хүндийг унагах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн тараасан ээлжит явууллага болохыг анхааруулж байна. “УБТЗ” ХНН болон тус нийгэмлэгийн ажилтнуудын нэр хүндийг унагах зорилготой аливаа худал ташаа мэдээллийг хуулийн байгууллагаар шалгуулж зохих хариуцлага тооцох болно гэж Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …