Ардын жүжигчин Н.Сувд хүний эрхийн талаар лекц уншина

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн лекц” цуврал арга хэмжээ энэ сарын 21-ний өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны II давхрын хурлын танхимд болно.

Энэ удаагийн лекцийн зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ын уран сайхны удирдаач Намсрайн Сувд оролцож, “Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь” сэдвээр лекц унших юм байна.

Тус лекц үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй,гэхдээ суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлэх шаардлагатай юм. Бүртгэлийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 51-262752 дугаарын утсаар холбогдон хийлгэх, эсвэл g.zolzaya@mn-nhrc.org хаягаар мэдээллээ илгээн бүртгүүлэх боломжтой.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …