Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний өдөр өвөө нь таван настай ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тус хэргийг 58 настай А архидан согтуурсан байх үедээ үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд охины аав, ээж цагдаагийн газарт дуудлага өгчээ.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн 85 хувь нь ойр дотнын танил хэн нэгэндээ хүчирхийлүүлсэн байдаг учраас эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.