Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын хэмжээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулна 

 

Энэ сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын байгууллага иргэдэд нээлттэй ажиллаж, хүрч үйлчилэхээр болсон байна. Нээлттэй  өдөрлөгөөр аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчлэхээрээ онцлог юм.

Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгалын тухай хууль эрх зүйн мэргэшсэн зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна сайн дурын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, гэрчилгээгээ баталгаажуулах, Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.  Ажил олгогч, даатгуулагч иргэд та бүхнийг урьж байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …