Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын зорчих хэсгийг нээлээ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, өнөөдөр зорчих хэсгийг нээлээ.

Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Ж.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Тус 3.4 км авто замын Баянзүрхийн гүүрээс товчоо хүртэлх 0.8 км-ийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулан өргөтгөж зорчих хэсгийг дөрвөн эгнээ болгосон байна. Харин Баянзүрхийн гүүрээс Улиастайн уулзвар хүртэлх 2.6 км авто замд шинэчлэлт хийн, сайжруулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Налайх, Чойр чигэлэлийн хотоос гарах зам эвдрэл ихтэй шинэчлэгдээгүй үлдсэн байсан. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ замыг шинэчлэхээр болоод хотын зүгээс газар чөлөөлөлтөөс авахуулаад бүх бэлтгэлийг нь хангасан байсан. Зээлийн асуудалд хүндрэл гарч хоёр жилийг өнгөрөөгөөд байна. Иргэдийн зүгээс энэ замыг янзлах, шинэчлэх зэрэг саналууд тавьж байсан.

Мөн Баянзүрхийн товчоог татан буулгаж, Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл замыг шинэчлэн баригдах хүртэл Баянзүрхийн товчооноос Улиастай уулзвар хүртэл авто замыг засч, янзал гэсэн үүргийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн. Үүний дагуу замын зорчих хэсгийг ес хоногийн дотор хурдан шуурхай шинэчлэн, өргөтгөж ашиглалтад орууллаа.

Өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотод Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж байгаа. Энэ хуралдаанаар ирэх хавраас Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км авто замыг шинэчлэх ажлыг эхлүүлэх болж байна” хэмээн ярилаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …