ҮРГЭЛЖ УТАСНЫХАА ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙХ
Хэрэв та iOS системийн утас барьдаг бол аль болох сүүлийн үеийн хувилбаруудыг утсандаа суулгах нь зүйтэй. Учир нь үйлдлийн систем шинэчлэгдэх тусам бага хэмжээний цэнэг ашиглах боломжуудыг дагуулж ирдэг.
ХЭТ ХАЛУУН ЭСВЭЛ ХҮЙТЭН ТЕМПЕРАТУРААС ХОЛ БАЙХ
Таны утасны батарей 160С-220С ажиллахаар зохион бүтээгдсэн. Ялангуяа 350С-аас илүү халуун орчин нь таны утасны батарейн багтаамжийг багасгадаг байна. Харин хэт хүйтэн орчинд ажиллуулснаасаа үүдэн ямар нэг доголдол үүссэн бол шалтгааныг арилгахад хэвийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
ЦЭНЭГЛЭЖ БАЙХДАА ГЭРНЭЭС НЬ САЛГА
Зарим төрлийн гэр нь цэнэглэж байх үед илүүдэл дулаан ялгаруулах шалтгаан болдог нь батарейны насжилтад сөргөөр нөлөөлдөг.
ТАЛ ЦЭНЭГТЭЙГЭЭР ХАДГАЛ
Хэрэв та урт хугацаанд утсаа хэрэглэхгүй байх шаардлага гарсан бол хоосон эсвэл дүүрэн цэнэгтэй байлгахаас илүү 50% цэнэгтэй байлгахыг илүүд үзээрэй. Ингэхдээ 6 сар тутамдаа нэг удаа 50% болтол нь цэнэглэж байх нь зүйтэй. Харин эргэн ашиглахаар шийдсэн бол оригинал адаптарын тусламжтайгаар 20 минут цэнэглэсний дараагаар ашиглана.
LOW POWER MODE ИДЭВХИЖҮҮЛЭХ
iOS 9-тэй хамт нэвтэрсэн сонголт бол Low Power Mode юм. Таны цэнэг 20%, 10% болж буурах үед сануулга гарч ирэх үед хялбараар уг сонголтыг идэвхжүүлж болно. Аль эсвэл Settings > Battery гэсэн дарааллаар орон идэвхжүүлэх боломжтой. Low Power Mode нь дэлгэцийн гэрлийг бууруулж, системийн ачааллыг багасгах үйлдэлтэй.