Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна.

2018 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 9-14 метр, говийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 6-8 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …