Хүүгээ 12 жилийн турш төмөр торонд хорьжээ

 Хятадын Зянси мужийн Шангфан тосгонд амьдардаг 74 настай, Ван Мусян эмээ хүүгээ 12 жилийн турш төмөр торонд хорьсон байна.

Учир нь түүний хүү Ву Юаньхонг сэтгэл мэдрэлийн өвчтэй бөгөөд 2001 онд 13 настай хүүхдийн амийг хороосон байна. Гэвч шүүхээс Ву Юаньхонг сэтгэл мэдрэлийн өвчтэйгөөс нь болж цаазаар авах болон шоронд хорих шийтгэл ногдуулалгүй гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ. Тиймээс Ван Мусян эмээ хүүгээ бусдад дахин хор учруулах вий гэдгээс сэргийлэн төмөр торонд хорих болжээ.

Тэрээр хүүгээ 1,5 метр өндөр, 1 метр өргөн торонд хорьдог бөгөөд өдөрт гурван удаа хооллож, бие засуулдаг байна. Мөн өөр бусад хэрэгцээтэй зүйлсийг хийж өгөхдөө хөлийг нь маш том төмөр гинжээр бэхэлдэг аж. Нэлээд өндөр нас зооглоод буй Ван Мусян эмээ “галзуу солиотой ч гэлээ энэ хүн миний хүү. Би түүний тухай бодох тоолондоо нулимс дуслуулдаг. Хэдий түүнийг торонд байгааг харахад хэцүү байдаг ч  би түүнийг хэн нэгэнд хор уршиг тарихгүй гэдгийг мэдэж байгаа болохоор сэтгэл амар байдаг” гэжээ.

a9cdd1b28d6e6d86big

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …