Монгол Ардын Нам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо хамтран намд зүтгэн, залуу насаа зориулж ирсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Тусгаар тогтнолын ордноо зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар болон МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба оролцов.
2020 он гэхэд Монгол Ардын Нам болон Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооноос ахмадууддаа зориулж хоёр ч сувилалын газрыг барьж байгуулахаар ажиллаж байна. Энэ ажилд Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар онцгой анхаарч байгаа тухай Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар дуулгасан юм.

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр Монгол Ардын Намын дээд шагнал болох “ТУСГААР ТОГТНОЛЫН ОДОН”-р арван гурван ахмадыг шагнаж урамшууллаа.

Өнгөрсөн жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас ахмадын тухай хуулийг шинэчлэн найруулж Монгол Улсын Их Хурлаар батлуулсан бөгөөд уг хуульд хэд хэдэн чухал зүйл заалтуудыг оруулсан

Ялангуяа эмэгтэй ахмадуудад хүүхдийн тоогоор тэтгэвэрийн хугацааг 1 хүүхдэд 1.5 жил гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл 4 хүүхэдтэй эмэгтэй 6-н жил улсад ажилласан байхаар тооцох заалт орсон. Мөн аймаг сум, хороо дүүргүүдэд ахмадын төвүүд байгуулагдах заалт орж эхнээсээ байгуулагдаад эхэлсэн.

2019 оноос тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх болсон,“НАСНЫ ХИШИГ” намын мөрийн хөтөлбөрт орсон зорилт хэрэгжиж байна. Жилдээ 50-250 мянган төгрөгийг хоёр удаа ахмадууд авч байгаа бөгөөд намын зүгээс ахмадуудад тавих анхаарал халамжаа цаашид ч нэмэгдүүлнэ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …