Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлийн ИТХ-аас “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, иргэд оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы зөвлөх С.Энхтөр Улаанбаатар хотын авто замд хөдөлгөөнд орж буй автомашины тоо, тэднийг хэрхэн зохион байгуулж байгааг талаар илтгэл тавилаа. Төрийн албаныхны ажил хоорондын уялдаа муу, авто замын сүлжээний төлөвлөлт алдагдсан зэргээс үүдэн хөдөлгөөний ачаалал үүсэж буйг онцоллоо. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, авто замын зөв зохион байгуулалт хийх шаардлагатай гэж тэрбээр онцлов.
Илтгэлийн онцлох эшлэл:
- Өнөөдөр Улаанбаатарын 8 км урт авто замд 536 171 автомашин зорчиж байна.
- Нийт жолоочийн 9.7 хувь нь нэг, 45 хувь нь тав, 22 хувь нь зургаа буюу түүнээс км дотор зорчдог.