Бизнес эрхлэгчдийн фестиваль “Их хотын хямдрал” нэрийн дор болно

Бизнес эрхлэгчид нэг дор цугларан хэрэглэгч-үйлчлүүлэгч нартаа ойр байж худалдаа-үйлчилгээ үзүүлдэг арга хэмжээний нэг болох “Бизнес фестиваль”-ийг МҮХАҮТ 2000 оноос хоёр жил тутамд уламжлал болгон зохиож ирсэн юм.

Энэ удаагийн бизнес фестивалийг Нийслэл хотын 379 жилийн ойг угтан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018” нэрийн дор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран МҮХАҮТ-аас ирэх бямба гаригт буюу аравдугаар сарын 13-нд зохион байгуулахаар болоод байна. Энэ өдөр дотоодын ААН, компанийн төлөөллүүд нийслэлийн Хан-Уул дүүрэгт орших МҮХАҮТ-ын байрнаас-Энх тайвны гүүр-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар цуваагаар жагсаж нэгдсэн парад хийх юм. Улмаар Сүхбаатарын талбайд урамшуулал, хямдралтай худалдаа, урлагийн тоглолт зохион байгуулах аж.

Бизнес фестивалиар үндэсний ААН, компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогоо харуулан хамт олноороо жагсан маркетинг, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм.

Санал болгох мэдээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын …