Төв банк дурсгалын зоосны цахим хуудсаа танилцууллаа

Монголбанкны дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий coin.mongolbank.mn цахим хуудаст худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны тухай мэдээллээс гадна тус банкны зөвшөөрөлтэйгээр олон улсын зах зээлд худалдаалж буй сэдэвчилсэн цуврал зоосны талаар холбогдох түүх, танин мэдэхүйн мэдээллийг агуулжээ.

Түүнчлэн дурсгалын зоос худалдаж авах зааварчилгааг оруулсан байна. Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг бөгөөд анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, никел, гуулин зоос байв. Түүнээс хойш түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргасаар ирсэн юм.

 Тун удахгүй “Монгол Улсын Олимпын медальт тамирчид” цувралын үргэлжлэл болгож 1968 оны Мехикогийн Зуны XIX Олимпиос мөнгө, хүрэл медаль хүртсэн Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг нарын тамирчдын түүхэн амжилтын 50 жилийн ойд зориулсан дурсгалын зоосыг худалдаанд гаргахад бэлэн болоод байгаа талаар Монголбанкнаас мэдээлж байна. Дээрх цувралын анхны зоос 2008 оны Бээжингийн Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П. Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Баатаржав нарын тамирчдын хөрөгтэй мөнгөн зоосыг 1 кг, 1 унцаар тус тус 2 төрлөөр захиалан үйлдвэрлүүлжээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …