Хүн амины хэрэгт холбоотой этгээдийг хайж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2016 оны тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02.00-04.00 цагийн орчимд тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдолтой этгээдийг эрэн сурвалжилж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны зургадугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу уг зураг дээрх этгээдийг хайж байгаа юм. Иймд дээрх этгээдийг харсан эсвэл түүнтэй холбоотой мэдээллийг мэдэх бол цагдаагийн байгууллагын 102 утсанд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн жижүүрийн 8822-0066 дугаарын утсанд хандахыг хүсэж байна.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …