Аравдугаар сарын 13-ны өдөр буюу маргааш Бямба гарагт зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаахаар болжээ.
Тухайлбал, 08:00-10:30 цагийн хооронд дугуйн парад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас – Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай ресорт чиглэлд болох юм. Иймээс энэ замыг түр хаахаар болжээ.Энэ үеэр ажлаа зохицуулж, өөр зам сонгохыг ТЦА-наас зөвлөлөө.