Ирэх онд дөрвөн аймагт махны үйлдвэр барина

Манай улс нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас импортлон авдаг гэсэн судалгаа бий. 60 орчим сая малтай мөртлөө жилд 56 тэрбум төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүн импортоор авч хэрэглэдэг. Сүү гэлтгүй мах хүртэл гаднаас импортлон авч байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тул “Мах сүүний аян зарлан”-аа гэдэг мөрийн хөтөлбөрийг МАН 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа танилцуулж байсан удаатай.

Үүний нэгээхэн хэсэг нь 2019 онд 4 аймагт баригдаж эхлэх махны үйлдвэр байх гэнэ. Гаднын зээлээр хийгдэх бүтээн байгуулалтуудын нэг болох нийт 48 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй махны үйлдвэрүүд Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Архангай аймагт БНХАУ зээлээр хэрэгжих юм байна. Үүнтэй холбоотойгоор зарим аймгууд бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон байна. Тухайлбал Архангай аймаг өнгөрсөн 2 сараас эхлэн хөдөө аж ахуйгаа түшиглэсэн үйлдвэржилтийг бий болгох, энэ чиглэлээр гаргасан шинэ санал санаачлагуудыг дэмжиж ажиллаж байгаа гэнэ. Архангай аймагт мах нядалгааны үйлдвэр баригдсанаар өдөрт 1000 бог, 150-200 бод нядалж, бэлэн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай мал нядалгааны үйлдвэр баригдана гэсэн тооцооллыг гаргажээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …