“Замын цагдаагийн цаг” нэвтрүүлэгт ирүүлсэн иргэдийн саналыг хэрэгжүүлжээ

Авто радио FM96.3-аар өдөр бүрийн 16.00-17.00 цагийн хооронд “Замын цагдаагийн цаг” нэвтрүүлгийг явуулж байна. Нэвтрүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.

Тухайлбал, иргэдээс ирүүлсэн саналын дагуу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Их тойруугийн замд буюу Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлийн замд шинээр явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулжээ.

Мөн тухайн замын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг “Рremium” зочид буудал болон “Нисдэг машин” худалдааны төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд явган хүний замыг тохижуулах байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …