Малчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж,
салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
2013 оны 10 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.