Монгол бахархлын өдөр Монголын Үндэсний музей ажиллана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 08-нд тохиож буй. Эл өдөр Монголын Үндэсний музей 09.00-16.30 цаг хүртэл ажиллана.

Засгийн газраас энэ жил пүрэв, баасан гарагт дараалан бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан билээ. Энэ өдөр тус музей иргэддээ түүх, дурсгалын үзмэрүүдээ сонирхуулах юм. Үнийн хувьд том хүн 8000, оюутан 2500, хүүхэд 1000 төгрөг байна. Харин баасан гарагт ажиллахгүй, бямба гарагт 09.00-16.30 цагт ажиллаад ням гарагт амрах аж.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …