“Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

Өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай охин Ж унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэрэгт тавилгын их дэлгүүр болох “Сохо Мебель” компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг холбоотой хэмээн хэвлэлээр мэдээлж байв. Учир нь талийгаач түүний туслахаар ажиллаад удаагүй байсан бөгөөд өмнө нь захиралдаа зодууллаа хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан гэж  талийгаачийн  нагац эгч Б.Нарангэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тэгвэл дээрх  хэрэгт холбогдоод байгаа “Сохо Мебель” компанийн захирал Б.Жадамбаад холбогдох хэргийг мөрдөн байцаах газар луу  татжээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …