Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав

Дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хурлыг энэ сарын 23-ны 10 цагт үргэлжлүүлэхээр болов.

Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болов. Шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч дээрх шийвэрийг гаргажээ.

Хэргийг эргэн сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь “C1” телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм.

 

Санал болгох мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны …