Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж эхэлсэн ба Монгол Улс 4 дэх жилдээ энэхүү 7 хоногийг зохион байгуулж байна. Энэ онд 11 дүгээр сарын 12-18-нд Дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор тэмдэглэж байна.
Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөгдөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг. Ингэж өөрчлөлгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог.
Антибиотикийг хэтрүүлж болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, бид бүгдийг эрсдэлд оруулж байна.
Нянгийн тэсвэржилт нь яагаад дэлхий нийтийн анхаарлыг татсан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна вэ?
Амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэржилт үүссэн нян дамжин халдварладаг.
Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа ба өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай.
Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нянгийн эсрэг эм байхгүй бол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон олонтаа хийгддэг ерөнхий мэс заслын үед ч өвчтөн өндөр эрсдэлтэй учрах юм.
Нянгийн тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугөцаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өснө. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд саад учруулах эрсдэлтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна:
Иргэд юунд анхаарах вэ?
Антибиотик хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Нянгийн эсрэг эмийг:
Эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
Эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох
Томуу, томуу төст ханиад зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй.
Хог хаягдлыг зохистой устгаж, цэвэрлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалж, халдварт өвчин дэгдэхээс сэргийлснээр антибиотикийн хэрэглээг багасгаж, улмаар нянгийн тэсвэржилтийг бууруулна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юунд анхаарах вэ?
эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, эмчилгээний удирдамжийн дагуу жор бичиж, зөвхөн жороор олгох
эсрэг эмийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөх бүрдээ буруу хэрэглэхийн аюул, эрсдлийн тухай үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байх
дууссан болон хэрэглээгүй үлдсэн нянгийн эсрэг эмийг нэн даруй устгаж байх
буй үйлчлүүлэгчидээ шаардлагатай дархлаажуулалтад хамруулж байх
гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
хяналт, сэргийлэлтийг сайжруулах талаар бусадтай хамтран ажилладаг байх
эмч болонмал амьтны эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд ямар арга хэмжээ авах вэ?
эсрэг эмийг зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй үед мал амьтанд хэрэглэхийг зөвлөж, нянгийн эсрэг эмийг өгч байгаа байдалд нь хяналт тавих
зөв оношилж, тухайн өвчинд тохирох нянгийн эсрэг эмийг оновчтой сонгох
аж ахуй эрхлэгч, малчдад нянгийн эсрэг эмийг буруу хэрэглэснээс “нянгийн тэсвэржилт” үүсдэгийг ойлгуулж, ухамсарлуулах
гар, багаж хэрэгсэл, ажлын орчноо ямагт цэвэр байлгах
дархлаажуулж, өвчтэй малыг тусгаарлан, халдвар тархахаас сэргийлж байх
ахуй, ариун цэврийг сахиулсан зохистой, сайн дадал зуршлыг мал аж ахуй эрхлэгч, малчин, фермерүүдэд хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх