Монгол үндэстний дууны их наадмын тэргүүн байрын шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Түдэвдорж энэ оны 10 дугаар сарын 12-нд “Чамайг тойрон эргэлдэнэ” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо UB Palace-ын их танхимд зохион байгуулсан билээ. “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Энхрий” зэрэг дуунуудаараа олон танигдсан залуу уран бүтээлч маань хөдөө орон нутагт тоглолтоо үргэлжлүүлж байна.
Монгол орноо тойрох аялан тоглолтоо өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгаас эхэлсэн бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгуудад аялан тоглолтоо амжилттай хийгээд байна. Аялан тоглолтод дуучны гэргий, дуучин Д.Бямбасүрэн, дуучин Ч.Нямсайхан, МУСТА, ерөөлч Б.Сүхээ нар оролцож байна. МУСТА П.Түдэвдорж үргэлжлүүлэн бусад аймгийн төвүүдэд уран бүтээлийн тоглолтоо хүргэх юм.Өнөөдөр өөрийн төрсөн сум Өвөрхангай аймгийн Хархорин суманд уран бүтээлээ толилуулна.