НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-ны өдөр хуралдуулахаар товлолоо

Нийслэлийн ИТХын Тэргүүлэгчид өнөөдөр (2018.11.17) хуралдаж, нийслэлийн ИТХын ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тэргүүлэгчид нийслэлийн ИТХын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт хуралдуулахаар боллоо.

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …