Ц.Элбэгдорж Польш Улсын 100 жилийн ойн баярт оролцжээ

БНПУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ой, “Азийн өдөр” хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүндэт зочноор оролцжээ. Польш улсын дээрх баяр нь Монголын Үндэсний эрх чөлөөний өдрийн ойтой адил утгатай аж. Монгол Улс эрх чөлөөний 100 жилийн ойгоо 2011 онд тэмдэглэснээс хойш жил бүр арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр болгон тэмдэглэж байгаа юм.

Ц.Элбэгдорж Польшийн Сеймийн удирдлагатай уулзаж мөн тус улсын Олон улсын хүрээлэн, Варшавын болон Ягеллоны Их сургууль, Дайн судлалын академид зочилж илтгэл лекц толилуулжээ.

Тэрбээр мөн Польшийн эртний нийслэл Краков хотын урилгаар Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтын үеийн зарим дурсгалтай танилцсан аж. Дашрамд дурдахад Монгол цэргүүд Европ, Польшийн цэргийн нэгдсэн хүчинтэй 1241 онд Легницийн талд тулалдан ялалт байгуулж байжээ. Тэр түүхэн үйл явдлын 777 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …