Мисс Б.Мөнхчимэг соёл, урлагийн салбарын шилдэг оюутнаар шалгарчээ

“Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн ивээл дор, Монголын оюутны тэргүүн дээд шагнал гардуулах “Эрдмийн Хонх” ёслолын арга хэмжээ энэ сарын 17-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулагдлаа.

“Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбооноос санаачлан сурлага, хөдөлмөр, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт тив дэлхий, олон улсад амжилт үзүүлсэн шилдэг оюутнуудыг шалгаруулан, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд 2018 оны Соёл, урлагийн салбарын оны шилдэг оюутнаар Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутан мисс Б.Мөнхчимэг шалгарчээ.

Мисс Б.Мөнхчимэгийн хувьд 2018 онд дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах “Мiss World Mongolia 2018” тэмцээний гуравдугаар байрт шалгарсан юм. Мөн Монголын гоо бүсгүйг шалгаруулдаг “Мiss Mongolia 2018” тэмцээний тэргүүн байр эзэлж,Япон Улсад зохион байгуулагдсан “Miss International 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон билээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …