Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд Бээжин хотыг зорив

“Сахиусан тэнгэрийн аялал- Монголд” төслийн хоёрдугаар ээлжийн эхний 28 хүүхэд өнөөдөр Бээжин хотыг зорилоо.

Уг төслийг Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Улаан загалмайн сангийн хамтын ажиллагааны хүрээнд 100 төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хагалгаанд оруулж, эмчлэх сангаас хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

Хүүхдүүдийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас гаргаж өгсөн бөгөөд мэс засалд орох хүүхэд болон эцэг, эхийн аль нэгний асран хамгаалагчийн онгоцны зардлыг “Эйр чайна компани”  50 хувь хөнгөлжээ. Энэ хүүхдүүдийн хамгийн бага нь 5 сартай, том нь Хэнтий аймгийн Борнуураас ирсэн 9 дүгээр ангийн охин байна. Харин  Анжень эмнэлгийн зүрхний мэс заслын туршлагатай эмч нар өөрсдөө ирж үзлэг хийн хагалгаа хийлгээд эдгэх боломжтой гэсэн хүүхдүүдийг сонгожээ.

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …