Хойд эцэг нь дагавар хүүхдээ заазуурдаж гэмтээжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр дагавар хүүгээ гэмтээсэн хэрэг гарчээ.Тодруулбал, тус дүүрэгт байрлах нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгийнхээ хүзүү, мөрийг заазуурдсан хэрэг гарчээ.

Уг хэргийн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс ирсэн аж. Дуудлагын дагуу цагдаа нар очиход 16 настай дагавар хүүгээ гэмтээхээр дайрч байх үед зогсоож, тухайн хэрэг үйлдсэн этгээдийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …