ДЦС-4 дээр команд штабын сургалт зохион байгуулав

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өчигдөр /2018.11.22/ команд штабын сургуулийг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн байрлалд амжилттай зохион байгуулав.

Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг чадваржуулах, дадлага, туршлага хуримтлуулах тус сургуулийг жил бүр зохион байгуулдаг. Команд-штабын үзүүлэх сургуульд Улаанбаатар Цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгуулллагаас гадна Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох алба хаагчид, цахилгаан станцын удирдлага, ажилтнууд оролцлоо гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. …