“Гэрэлтэй хот” аяны хүрээнд хотын нэрийн хуудас болсон барилгуудын фасадыг гэрэлтүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлсэн “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж байгаа билээ.

“Гэрэлтэй хот” аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлэхээр болсон. Үүний дагуу Монгол Улсын Их сургууль, Драмын театр, Монголын Цахилгаан холбоо, Спортын төв ордон, Багшийн дээд болон бусад барилгуудын гадна фасадыг гэрэлтүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Хотын гудамжинд асахгүй байгаа гудамж зам талбайн гэрэлтүүлгийг засварлах ажил өрнөж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Дурсгалт хөшөөнүүдийг үе шаттайгаар гэрэлтүүлж байна. Үүнээс дурьдвал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, С.Зориг, Соёмбот хөшөө, Х.Лхагвасүрэн жанжин, Марко Поло, Д.Нацагдоржийн хөшөө болон бусад хөшөө, дурсгалыг гэрэлтүүлэх ажээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …