МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа.Удирдах зөвлөлөөс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна.
МАН-ын Удирдах зөвлөл нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн суусан гэж УЗ-ийн гишүүн С.Бямбацогт мэдэгдсэн. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон С.Бямбацогт гишүүн нар ЖДҮ-ээс зээл авсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нарын гишүүн санал өгөх эрхгүй гэдгийг хэлсэн юм. Уг асуудлыг МАН-ын бүлгээр хэлэлцсэний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ УИХ-д хүргүүлэх юм.