Ерөнхий сайд У. Хүрэлсүх Үндсэн хуулийн  Цэцэд ханджээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Цэцэд өгчээ.

Энэ тухайгаа “Миний бие Монгол улсын Ерөнхий сайдын хувиар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүллээ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.  Эрхэм цэцийн гишүүдээ, Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг та бүхэн гаргана. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг. Та бүхний дээр эрх мэдэлтэн биш зөвхөн үндсэн хууль бий. Шударга ёсыг ард түмэн хүсэж байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …