УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд хуралдана.Уг хуралдаанаар ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани их хэмжээний зээл авсан талаар иргэн, аж ахуйн нэгж, УИХ-ын гишүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх аж. Мөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн хуйвалдсан бичлэгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Өчигдөр ёс зүйн  дэд хороо хуралдахаар товлосон ч ирц хүрээгүйн улмаас түр хойшилсон юм.

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …