“Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх үүднээс ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм.

 

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …