Л.Болд:АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо

Ардчилсан намын  Үндэсний дүрмийн хорооноос УИХдахь АН-ын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт  улс төрийн шийдвэр гаргасантай холбогдуулан Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан”Өнгөрсөн баасан гаригт 30 гэр бүл ялах уу, 3 сая Монгол ялах гэдэг тэмцэл болсон. МАН-ын бүлгийн хуваагдал шиг АН-ын бүлэг хоёр хуваагдсан. МАНАН-ийн төрийг дэмжиж 30 гэр бүлийн талд АН-ын хэсэг нөхөд саналаа өгсөн.Эх орончдынхоо талд, шударга бус хонгилыг бий болгосон хүмүүсийг эсрэг, МАНАН-гийн эсрэг АН-аас гурван гишүүн Засгийг унагаахгүй гэж санал өгсөн.

Тэгвэл өнөөдөр АН-ын дарга МАНАН-гийн бүлэглэлийг дэмжээгүй гурван гишүүндээ хариуцлага тооцсон гэж намын удирдлагууд мэдэгдэл хийлээ. Намын бүлгийн дээрх шийдвэрийг би ойлгохгүй байгаа. МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас өнөөдөр би намаасаа хөөгдлөө.  Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би баярлаж байна.

Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. Тун удахгүй МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбатыг АН-ын удирдлагаас нь  зайлуулах ажил орон даяар эхэлнэ. МАНАН-гийн төлөөлөгч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр өнөөдөр АН-ыг булшилж байна. АН шинэчлэгдээгүй байна. АН-ыг шинэчилсэн гэж С.Эрдэнэ хуурмаг баг зүүсэн байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцож, АН-ын эв нэгдлийн төлөө зүтгэсэн. Би ардчиллын төлөө зүтгэсэн. Харамсалтай нь, би буруу зүйл рүүгээ зүтгэсэн гэдгээ ойлголоо. Би МАНАН-гийн төлөө зүтгээгүй ээ. Намын хууль бус шийдвэрт захирагдах эрх бидэнд байхгүй. Би  АН-ынхаа мянга мянган гишүүдтэй хамт байх болно. Өнөөдрөөс намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд”Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний  хувьсгал болсон. Засгийн газрыг огцруулах асуудал МАНАН-гийн тогтолцооны дотоод хагарал, бүлэглэлийн дотоод тэмцэл. Үүнд АН ямар ч хамаагүй. Би өнөөдрийн шийдвэрийг хараад гутарч байна. АН ардчилсан биш коммунист нам болжээ.Энэ нам Монгол Улсыг тонож байгаа МАНАН-гийн халаасны нам болсон гутамшгийг би харлаа.Бид хоёр ард түмнийхээ төлөө саналаа өгсөн. АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжиллоо. Би АН-ын бүлгээс гарна гэдгээ мэдэгдэж байна. Би намаа шинэчлэх хөдөлгөөнд гар бие оролцох болно”гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хороод өчигдөр  (2025.10.21) хамтран хуралдаж, иргэн …