Гурван сартай хүүхдийн үхлийн шалтгааныг тогтооно

Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмнэлэгт арванхоёрдугаар сарын 6-нд гурван сартай хүүхэд нас баржээ. Шалтгаан нь эмнэлэгт тог тасарснаар аппарат унтарч улмаар хүүгийн амьсгал хураагдсан гэх мэдээлэл сошиалд тархаад  байгаа юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Хүүхэд эмнэлэгт тухайн өдрийн 08.10 цагт биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай ирсэн. Ингээд 10.40 цаг хүртэл аппаратад ороод нас барсан. Тэр үеэр тог тасраагүй. Тэр өдөр нь аймгийн төв эмнэлгээс ажлын хэсэг ирж хүүхэд нас барсан шалтгааныг тогтоохоор ажилласан. Үргэлжлүүлэн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилон ажиллаж байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …