Чили улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар хооронд энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ноот бичиг солилцож улмаар өнгөрөгч 9-р сарын 27-ны өдөр хэлэлцээрийг байгуулсан.

Уг хэлэлцээрт “Энэхүү хэлэлцээр нь түүний батлах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай Талуудын хооронд дипломат шугамаар мэдэгдсэн сүүлчийн ноот бичгийн огнооноос 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Үүний дагуу 2018 оны 12дугаар сарын 30-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Бүгд Найрамдах Чили Улс руу иргэд богино хугацаанд визгүй зорчих боломж бүрдэж байна.

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …