Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулав

 

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан  боллоо. Тус хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс гурван шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав.
Мөн гурван шүүгчид холбогдох хоёр гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, гурван шүүгчид холбогдох гурван  гомдлыг хойшлуулж, гурван шүүгчид холбогдох хоёр гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин нэг шүүгчид холбогдох нэг гомдлын сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ гэж Шүүхийн  ёс зүйн хорооны ажлын албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …