ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр ажлаа үргэлжлүүлэн хийнэ

Энэ сарын 3-ны орой нь 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүлээн авах тасаг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс хүйтэн шөнө гадаа төрсөнтэй холбогдуулан тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр уучлалт хүсч, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн билээ.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрийн ажлаа хүлээлгэн өгөх тухай өргөдлийг хувь хүний байр суурь хэмээн хүлээн аваагүй байна. Харин эмнэлгийн ажилтнуудын гаргасан харилцаа хандлагатай холбоотой асуудлыг нягталж шалган, буруутай хүнд хариуцлага тооцохоор Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хорооныхон ажиллаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …