Таны хүүхэд цэцэрлэгтээ өдөр тутам юу сурч мэдэн хөгжиж байгаа бол?

Цахим хэрэглээ хурдацтайгаар өсөн хөгжиж, цаг минут бүр алт шиг үнэтэй болсон энэ нийгэмд бидний хэрэглээг хялбарчлах нь орчин үеийн хамгийн том хувьсгал юм. Заримдаа бид өөрсдөө ч анзаараагүй цахим ертөнцөд амьдарч мэдээ мэдээлэл солилцох, үйлчилгээ авах, цаашилбал цэцэрлэгт явж байгаа бяцхан үрсээ хүртэл хаана ч явсан хажууд нь байгаа юм шиг мэдээлэл авах боломжтой болж байна.

Энэ удаад бид “Цэцэрлэг УБ” аппликэйншнийг танилцуулж байна. Та энэхүү аппликэйшнийг ашигласнаар цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны болон хүүхдийнхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харах,чөлөө авах хүсэлт гаргах, тухайн 7 хоногийн цэцэрлэгийн хоолны цэс, орц найрлагыг мэдэх, мөн багшийн заасан дуу, шүлэг, танин мэдэхүйн хичээлийг гэрт нь давтуулах, санал хүсэлт гаргах, багш,цэцэрлэгийн эрхлэгчтэй шууд харилцах боломжийгажил, гэр, хаанаас ч цаг хугацаа хэмнэн ашиглах боломжтой боллоо.

Та гар утаснынхаа Play store-нSearch хэсэгт “Tsetserleg UB“гэж хайгаад, хайлтын хэсгээс тухайн аппликэйшнийг сонгоод татаж авахад л болно. Нэвтрэх нэр нь таны хүүхдийн регистрийн дугаар, нууц үг нь https://tsetserleg.ulaanbaatar.mn-д бүртгүүлсэн 6 оронтой бүртгэлийн дугаар байх юм.

Эцэг эх та хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг мартсан бол цэцэрлэгийн аргазүйч багш болон харъяа дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэнтэй доорх утсаар холбогдоно уу.
БГД-ийн Боловсролын хэлтэс -70120351 ;  БЗД-ийн Боловсролын хэлтэс  70100546;
СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606;   СХД-ийн Боловсролын хэлтэс  70171110;
ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442;   ХУД-ийн Боловсролын хэлтэс   342472;
НД-ийн Боловсролын хэлтэс 70233008;   БНД-ийн Боловсролын хэлтэс  70213815;
Мөн Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын 330822 утсанд хандан авах боломжтой юм байна.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …