Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр МАНАН бүлэглэл нуран унахынхаа өмнө бүх хүчээ шавхана гэгч болж байна

МАН-ын хагарал дээд цэгтээ хүрч, Парламентын үйл ажиллагаа гацаанд орсон хүнд нөхцөлд эрх баригчид намын бага хурлаа хуралдуулж байна. Үндсэндээ энэ хагарлын угшил нь Намын дарга У.Хүрэлсүх нь төрөө цэвэрлэх “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” –г эхлүүлэх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь НАМАА ЦЭВЭРЛЭХ их ажлыг эхлүүлнэ гэснээс үүдэлтэй гэж хэлж болно.

Тэдний шударга ёсыг тогтоох “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-г эсэргүүцсэн тэмцэгчид эрх баригч намын зодооныг бий болгож, намаа эв нэгдэлгүй,нэр хүндгүй болтол нь уруудуулсаар байна. МАНАН бүлэглэл, “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ”, 60 ТЭРБУМЫН БҮЛЭГЛЭЛ өнөөдрийн нийгэмд бодитой бий гэдэг нь олон ч үйлдлүүдээрээ нотлогдож байгаа. Харамсалтай нь тэд олон жилд төрд дархлаатай,тогтоц сайтай байсаар ирсэн учир тийм амар буугаад өгч чадахгүй гүрийсээр,нам доторх зодоон нь улам бүр ширүүссээр өнөөдрийг хүрч байна.

Яг одоо МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордондоо хаалттай болж байгаа. Эрх баригч хүчний зодоон буюу хагарал өнөөдөр нэг тийш болно гэх хүлээлт олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Намын дарга нь илтгэлдээ “Би нэг хүсэлтийг  Бага хуралдаа оруулж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг хүсч байна. Бага хурлын гишүүд шийдэж өгнө үү” гэжээ. Харин намын даргын дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж хариуцлага хүлээхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр 60 тэрбумын асуудал сөхөгдсөн хэдий ч манай нам 65-н суудал авч ялалт байгуулсан. Ийм намыг би хүлээлгэж өгсөн хэмээн ахиад л ажлаа өгөхгүй гүрийжээ. МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгддэг энэ эрхмийг УИХ-ын даргын сандалд нь хадаагүй гэдгийг тэр уг нь мэддэг байлтай.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …