Малчны хотонд хагалгаа хийж, хүний амь аварлаа

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг  25 настай эх умайн гаднах жирэмсэний улмаас 74 хувийн цус алдалттай, тээвэрлэх боломжгүй байсан тул гэрт нь хагалгаа хийн цус сэлбэж, эхийн амь насыг аварчээ.

Энэ сарын 19-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас цааш 70 км газар Баянзүрх багийн нутгаас тус аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 утсанд яаралтай холын дуудлага ирүүлжээ.

Хагалгааны багт Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих зөвлөх эмч Н.Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч Б.Эрдэнэдэлгэр, жолооч Б.Даваахүү нар ажилласан байна.

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …