ЦУОШГ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, жавартай байх талаар ЦУОШГ-аас анхаарууллаа.

Өнөөдрийн 20:00 цагаас маргаашийн буюу 12 дугаар сарын 27-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 32-37 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 35-40 градус, бусад нутгаар 30-35 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн хойд хэсгээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НААС 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

28-ны өдөр Хэнтийн уулархаг нутгаар, 29, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градуст хүрнэ.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …