Б.Бааст: Ард түмэндээ хэрэгтэй юм хийхийн тулд авьяас билгээ дайчлах болно

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.12.28/ олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.Шагнал гардуулах ёслол морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Хөдөлмөрийн баатар Б.Баастыг цолоо гардаж авсных нь дараа сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр“100 насныхаа босгон дээр төр түмний хишиг ийм өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 86 жил завсаргүй зүтгэсэн хүн. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Нас минь хэдий дээр гарсан ч хоёр таягтайгаа байгаа. Миний хоёр таяг бол бичих, унших хоёр.Бурхан болтлоо ард түмэндээ хэрэгтэй юм хийхийн тулд эцсийн хүч хөдөлмөр, авьяас билгээ дайчлах болно. Та бүхэндээ баярлалаа. Зуу наслаарай”гэв.

Хөдөлмөрийн баатар Б.Бааст нь Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг 1964 онд төгссөн. МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж иржээ.

“Гурван ишиг”, “Хөөрхөн Баадий”, “Бушуу туулай” өгүүллэг, “Алтайн цэцэг” “Хунгийн дууль”, “Хөвчийн бор” тууж зэрэг олон арван бүтээл туурвиснаас гадна “Мандухай сэцэн хатан” жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхтгэн редакторлаж олны хүртээл болгожээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …