Та машинаа удаан нормалдуулдаггүй, бөглөрдөггүй зэрэг жолоодлогод ямар нэгэн асуудал байхгүй үед идэлт их байвал доорх зургаан зүйл хамгийн их нөлөөлөх магадлалтай байдаг.
- Свечэ муудах – Хэмнэлт 0.5-3 литр Свечэний оч хаях хэсэг нь мотор ажиллах үед байнгын элэгдэлд орж байдаг тул свечэг заасан хугацаанд тогтмол сольж байх шаардлагатай.
- Холимгийн хаалтны бохирдол – хэмнэлт 0.2-1 литр Холимгийн хаалт бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай агаар орж чадалгүй агаар болон шатахууны харьцаа алдагдаж эхэлдэг.
- Агаар шүүгч – Хэмнэлт 0.5-0.8 л Муудсан агаар шүүр нарийн тоосыг шүүж чадалгүй хөдөлгүүрт оруулснаар гэмтээх, шатахуун идэх нөхцөл байдлыг үүсгэдэг.
- Түлшний систем бохирдол – Хэмнэлт 20% Хэвийн хэмжээнээс хэт их шатахуун зарцуулж байвал шалгуулах шаардлагатай.
- Инжекторын бохирдол 0.5-1.5 литр Шатахууныг маш нарийн ширхэгтэйгээр тоосруулан цацах үүрэгтэй эд анги юм. Удаан эдэлгээний явцад бохирдсоноор хөдөлгүүр доголдох, шатахуун зарцуулалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай.
- Дугуйн хийн даралт 4% Хийн даралт тохиромжгүй байх үед машин шаардлагагүй хүчийг гаргаснаар шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.