Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг  өчигдөр  ашиглалтад орлоо.Тус аймаг нь 30,000 гаруй  хүүхэдтэй.  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт зэрэг өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлдэг  байсан байна.

Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг  онцолж байна.


Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, хоёр  давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчилнэ.

Уг эмнэлгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдрэхээр болжээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …