Дорнодоос Замын-Үүд хооронд нийтийн тээврээр үйлчилдэг боллоо

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас  Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамыг нээжээ. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна.

Өмнө нь Дорнод аймгаас Замын-Үүдийг зорих зорчигчид Улаанбаатар хотоор дамждаг байсан бол шинэ оны эхний өдрөөс эхлэн Чойбалсан-Замын-Үүд чиглэлд нийт 800 гаруй км-ын замын маршруттай албан ёсны баталгаат замтай болж “Дорнын тэнхлэг” ХХК том оврын автобусаар үйлчилж эхэлжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …