Фэйсбүүкээр танилцсан этгээд 15 настай охиныг хүчирхийлжээ

Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага энэ сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Шалгалтын явцад, 15 настай охин өөрийгөө 17 настай гэж танилцуулсан залуутай фэйсбүүкээр харилцаж, уулзах үед дээрх этгээд охиныг хүчирхийлсэн нь тогтоогджээ.

Иймд насанд  хүрээгүй хүүхэддээ фэйсбүүк хаяг нээж өгөхгүй байх, цахим орчинд буй болзошгүй эрсдлээс сэргийлэх, өсвөр насны хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …