Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг мөсний баяр гуравдугаар сарын 1-4-нд “Хөх сувд” нэрийн дор болно.
Жил бүр уламжлал болдог мөсний баярт урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож ирснээр нийслэл хотынхон төдийгүй бусад аймаг, орон нутгийн иргэд, гадна дотны жуулчид, зочдыг татдаг нэг ёсны өвлийн аялал бүхий баяр юм.